Орос, Болгарын нэрт дуучин Филипп Киркоров 2011 оны эцсээр эцэг болсон билээ. Түүний охин Алла-Викториа Аме­рикт түрээсийн эхээс мэн­дэлсэн юм. Дуучин эр хайр­тай охиноо “Миний гүнж” хэмээн нэрлэдэг аж.

Оросын попын хаан 2012 оны зургадугаар сард Болгарт концертэн дээр хүүтэй болсноо зарласан юм. Мөн л АНУ-д түрээ­сийн эхээс төрсөн хүүдээ Мартин гэдэг нэр өгчээ. Эдүгээ нэрт дуучны хүүх­дүүд ой хагастай, арван сартай болжээ. Киркоров төрсөн өдрөөрөө Твиттер хуудсандаа охин Алла-Викториа, хүү Марти­ны­хаа зургийг нийтэлсэн байна. Анх удаа хүүгийн­хээ зургийг танилцуулж байгаа дуучин “Хүүхдүүд минь хамгийн том аз жаргал” гэж бичжээ. Харамсалтай нь тэрээр хүү­гийнхээ наашаа бус, цаашаа харсан зургийг шү­тэн бишрэгчдэдээ ха­руул­сан байна.