Д.АРИУН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлахдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх 20 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов Бээжинд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн талаар ТАСС агентлаг өнөөдөр мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй тусгайлсан хэлэлцээ хийх аж. Хэлэлцээрийн үеэр яригдаж гарын үсэг зурах баримт бичгүүдийн тухайд санхүү хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн асуудлууд багтаж байгаа гэдгийг Бээжинд суугаа ОХУ-ын сайд хэлсэн байна. Харин яг ямар асуудал байх вэ гэдэг нь есдүгээр сарын 3-нд тодорхой болно гэдгийг Элчин сайд онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпиний урилгаар тус улсад айлчилж, дэлхийн хоёрдугаар дайнд Японы түрэмгийлэгчдийг ялсан, дэлхийн хоёрдугаар дайн дууссан ялалтын 70 жилийн ойд оролцох юм.