Д.АРИУН
АНУ-ын Виржиниа мужид телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаачийг буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр, орон нутгийн цагаар өглөөний 6,40 минутын үед болжээ. Үүний улмаас 24 настай сэтгүүлч эмэгтэй Элисон Паркер, 27 настай зураглаач Адам Уорд нар амь насаа алджээ. Тус муж улсын Монета гэдэг хотод орон нутгийн “WDBJ-TV”-ийн өглөөний хөтөлбөрөөр худалдааны төвөөс шууд сурвалжлага хийж, ярилцлага авч байсан сэтгүүлч, зураглаач хоёр руу гэнэт гал нээж амь насыг нь хөнөөсөн этгээдийг цагдаа нар илрүүлсэн гэж BBC мэдээлсэн байна. Гэхдээ хэргийн газраас зугтаж чадсан ч цагдаа нарт бүслэгдэх үеэрээ амиа хорлосон байна.
Энэ хэргийг үйлдсэн 41 настай Уэстер Фланаган өмнө нь “WDBJ-TV”-д ажиллаж байсан бөгөөд тэрээр санаатайгаар ийм хэрэг үйлдсэн гэж үзэж болох баримтуудыг олсноо цагдаагийнхан хэлсэн байна.
[embed]https://www.youtube.com/watch?v=N5GPgEQGuVc[/embed]