Гуантанамо дахь Америкийн цэргийн баазын шоронд өлслгөлөн зарласан хоригдлуудыг хүчээр хооллож байгааг НҮБ шүүмжиллээ. Эдүгээ тус шоронд 166 хоригдол байгаагаас 100 нь өлсгөлөн зарлаад байна. Тэдний заримыг нь хүчээр хооллож байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамогийн шоронг үр өгөөж багатай, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж хаах бодолтой байгаагаа дахин мэдэгджээ. Тэрээр 2009 онд уг шоронг хаах талаар мэдэгдсэн ч Конгресс үүнийг эсэргүүцсэнээр шорон хаагдсангүй өнөөг хүртэл ажилласаар байна.