Францын Ерөнхийлөгчийн зоорьны 1200 лонх дарсыг худалдаанд тавиад байна. Дуудлага худалдаа энэ сарын 30, 31-нд Парисын Hotel Drouot төвд болох юм.
Ерөнхийлөгчийн дарснуудыг 15-2200 еврогоос эхлэн дуудна. “Дарсны худалдаанаас олсон мөнгөөр хямдхан дарс худалдан авч, үлдсэн мөнгийг нь улсын санд оруулна” хэмээн Элисейн ордны мэдэгдэлд онцолжээ. Ерөнхийлөгчийн зооринд хадгалагдаж байсан бордо, бургунд, шампань, альзас, луара дарснуудыг сонгон худалдахаар болсон байна. Хамгийн үнэтэй дарс нь 1990 оны рetrus ажээ.