Балбад нэгэн ер бусын зодоон болжээ. Европын уулчид, нутгийн хөтөч нар дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн орой дээр нанчилдсан байна. Бри­танийн уулчин Жон Гриф­фит, Швейцарийн Ули Стек, Италийн Симоне Моро нар өөрсдийн замаар өгсөнө хэмээн зөрүүдлэн балбуудтай маргалдаж, шерп хөтөч нар тэдний майхныг мөсөөр чулуу­даж, дараа нь уулчидтай нударга зөрүүлсэн аж. Зо­дооны улмаас нэг уулчин толгойдоо гэмтэл авчээ. Балбууд салж явснаар Ев­ропын уулчид дангаараа Эверестээс буусан байна.