Боливийн Үндсэн хуулийн шүүх улс орны Ерөнхийлөгч Эво Моралес гурав дахь удаагаа дараалж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болно гэсэн шийдвэр гаргажээ. Уул нь Үндсэн хуульд нэг хүн хоёроос илүү хугацаагаар Ерөнхийлөгчид өрсөлдөж болохгүй гэж заасан байдаг аж.

Э.Моралес анх 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Дөрвөн жилийн дараа Боливт шинэ Үндсэн хууль батлагдаж, тэр жилдээ Ерөнхийлөгчийн сонгууль болж Моралес дахин ялалт байгуулсан юм. Шинэ Үндсэн хуульд хоёроос илүү хугацаагаар дараалж Ерөнхийлөг­чид сонгогдож болохгүй гэсэн заалт нь Эво Моралесийн эхний бүрэн эрхийн хугацаанд хамаарахгүй, учир нь энэ нь шинэ хууль батлагдахаас өмнөх явдал хэмээн шүүх үзжээ. Сөрөг хүчин шүүхийн шийдвэрийг эрс шүүм­жилж, Боливийн шүүхийн систем Ерөнхий­лөгчийн мэдэлд орсон хэмээн үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль 2014 оны арван­хоёрдугаар сард болох юм.