Д.БОЛОР

Хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шаг­налт Ан Сан Су Чи өчигдөр иргэний нийг­мийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа.  Хүний эрхийн төлөө, бусдын төлөө дуугарах хүч нь иргэний нийгмийн байгууллага гэдэг учир тэрээр  санал бодлоо солилцохыг хүссэн байна. Уулзалтад ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх буюу хүн худалдаалах, охидын бэлгийн мөлжлөгийн эс­рэг үйл ажиллагаа явуул­даг төрийн бус байгуул­лагын төлөөлөгчид ирсэн байв. Тухайлбал, “Хүй­сийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгах, “Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрах болон  Мон­голын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат байдалд санаа тавьдаг “Глоб интер­нэшнл”-ийн тэргүүн Х.Наранжаргал  нар Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгчтэй санал бодлоо солилцсон.

Ан Сан Су Чи “Ард­чил­сан нийгэмд хүний эрх, хүний үнэт зүйлийг эрхэмлэх нь маш чухал болж байна. Манай улс хайр, ойлгох, хүний сайн сайхны төлөө баярлахыг ард түмнийхээ дунд бий болгохоор ажиллаж байна. Ард түмэн бидэнд ардчиллын тэмүүллийг өгсөн. Манай улс олон ястан үндэстний нэгдэл учраас шашин хоорондын зөрчилдөөн гэх мэт тогтворгүй нөхцөл байдал үргэлжилсээр бай­гаа. Гэхдээ бид ардчилсан улс учир энэ байдлыг тайван замаар даван туулж бусад улс орнууддаа ха­руулах болно. Бид хүчир­хийллийг хүчээр бус ардчилсан ар­гаар шийдэх болно. Дэл­хий манай орон руу ан­хаарлаа хандуулж байгаа энэ үед бид тэдний итгэлийг алдах учиргүй. Бидний хийсэн ажлын тодорхой дүнгээр биднийг дэмжинэ гэж найдаж байна. Бид ч өөрсдийнхөө сул талуудыг харж мэдрэх ёстой. Дэвшил гэдэг бол бодит байдал. Бид ухаалаг байдлаар хөгжих ёстой гэж бодож байна. Ард иргэд өөрсдөө амьдрал сайжирлаа гэд­гийг мэдрэх зүйл хамгийн чухал.  Бид ухаалаг байд­лаар амжил­тандаа хандаж, шаард­лагатай алхмуудыг хийж жинхэнэ бодит үр дүнд хүрэх болно. Бид хүний эрхийг дээдэлж, үндэсний нэгдлийг бий болгохын тулд ажиллаж байна.  Хүндрэлийг давж болно гэдгийг харуулах ёстой. Хүчирхийллийг давах бо­ломжтой гэдгийг дэлхийн ард түмэнд харуулна. Үүнийг зөв арга хэрэгс­лээр харуулах бол­но” гэлээ.

Харин  “Иргэ­дийн альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа “Монгол Улсад 1990-ээд оны үед иргэний нийгмийн байгууллагууд ажиллаж эхэлсэн ч улс төрийн эсрэг арга хэмжээг дорвитой авч чадахгүй байгаа тал бий. Манай улс олон жил социалист дэглэмтэй яв­сан учир ир­гэний нийг­мийн бай­гуул­лагууд иргэ­ний эрхийг хамгаалах тал дээр илүү түлхүү ажиллаж байсан” гэж ярилаа.

Эцэст нь, Ан Сан Сун Чи Монголын хү­ний эрхийн байгууллагууд хэн нэгний эрх ашгийн төлөө тэмцэхэд  хүндрэл учрах ч үүнийг даван туулах, ня­цаш­гүй тэмцэх зан ча­нартай байхыг хүссэн юм.