Д.БОЛОР

 Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хоёрыг эхнэр, нөхөр атгах нь гэхэд хилсдэхгүй нь. Х.Эрдэнэсувд саяхан Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон бол түүний нөхөр Д.Эрдэнэ­чулуун нь Шүүхийн ерөнхий зөв­лөлийн дарга болохоор зүтгэж яваа сураг байна. Тэрээр өмнө нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болохоор сэтгэл шу­лууджээ. Түүнтэй хамт Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөв­лөлийн даргаар ажил­лаж байсан Д.Ганболд өр­сөлд­сөн ч ил, далд бусдын дэмжлэгээр ялалт байгуу­лаад одоо зөвхөн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг батлахыг нь хүлээж суугаа юм байх. Хэрэв Д.Эрдэнэ­чулуун шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болвол Шүүхийн ёс зүйн дүрэм болоод Ашиг со­нирхлын тухай хууль зөрчих болох нь. Яагаад гэвэл түүний эхнэр Х.Эрдэнэсувд энэ сарын 12-нд Улсын дээд шүүхийн шүүгчээр томи­лог­доод удаагүй байхад нөхөр нь шүүхийн дээд байгууллага удирдахаар зүтгэж байгаа нь энэ. Тухайн үедээ Х.Эрдэнэ­сувд шүүгчийг Нийс­лэлийн шүүхэд ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллах даал­гавраа сайн гүйцэтгэсэн гэж албан тушаалаар шагналаа гэх хардлага ч гарч байсан. Харин энэ удаа нөхөрийг нь давхар шагнах нь гэсэн таамаг улс төр, хуулийнхны хү­рээнд хүчтэй яригдаж байна. Энэ нь Д.Эрдэнэчулуун шүүгчийг Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн “халаасны хүн” гэх хардлагыг баталсан хэрэг гэж хэлэх хуульч байна.  Түүнийг өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгч “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байсан удаатай. Үүнийгээ тэрээр “Сон­гуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ нэртэй төртэй биелүүлсэнд урам өглөө” гэж  хэмээн тайлбарласан байдаг юм билээ. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад өрсөлдөгч үүгээр дуу­сахгүй. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг сайн дураараа албан тушаалаа өгч зөв­лөлийн дарга болох хүсэл­тэйгээ орчин тойрныхондоо улам­жил­сан сурагтай. Түүнд дээд шүүхийн даргаас  илүү энэ алба нь өгөөжтэй санагд­сан бололтойдог. Харин түүний албанд саяхан Улсын дээд шүүхийн шүүг­­чээр томилогдсон Б.Бат­цэрэнг томилж ма­гадгүй гэх таамаг ч бас яригдах болжээ. Б.Бат­цэрэн нь Нийслэлийн шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд хошууч генерал Ч.Амарболд нарын хэд, хэдэн дуулиантай хэрэг шүүж явсан нэгэн юм. Чухам хэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болох вэ гэдэг нь  таамаг хэвээр байна. Шүүгчдийн дэмжлэг, хийсэн аж­лаараа бол Ц.Зориг олонхийн санал авч ма­гадгүй гэнэ. Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөл нь  Шүүхийн захиргааны тухай хуулиар дарга, дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Ерөнхий зөв­лөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захир­гааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томи­лох учиртай. Шүүхийн шинэ хууль хэрэгжсэнээр эзгүй явсан энэ зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнгөрсөн баасан гаригт шүүгчдийн зөвлөгөөнөөр авч хэлэлцжээ.     Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөв­лө­гөөнөөс Ерөнхий зөв­лөлийн гишүүнд Д.Эрдэнэ­­чулуун, Нийс­лэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шүүгч Д.Дамдин-Од нар олонхийн санал авч. Ха­рин  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхбаатар, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөв­лө­гөөнөөс Сонгино­хайр­хан дүүр­гийн шүүхийн ерөнхий шүүгч Ж.Эрдэнэ­чимэг, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батхүү нар ялсан гэнэ. Мөн Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос гурав, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захир­гааны төв байгууллагаас гурван хүн нэр дэвшжээ. Тухайлбал,  Шүүхийн Ёс зүйн хо­рооны гишүүнд Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн стра­тегийн судал­гааны хү­рээлэнгийн сек­торын эрхлэгч Н.Эрдэнэ­цогт, Нийс­лэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гавьяат хуульч Д.Пунцаг, Захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, гавьяат хуульч Ц.Сарантуяа, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Оюуны өмчийн газрын дарга, гавьяат хуульч Н.Чинбат нар шүүгчдийн саналыг авч чаджээ. Тэд­нийг батламжлах эсэхийг шийдэх шүүгчдийн зөвлө­гөөн мар­гааш болно.  Зө­вөл­гөөнөөр нь Шүүхийн ерөнхий зөвлө­лийн ги­шүүн, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүү­дийг тодруулахаар тов­ложээ.