Дэлхийн нэртэй загвар зохион бүтээгч Карл Лагерфельд анх удаа төрсөн өдрөө хэлжээ. Тэрээр “Paris Match” сэтгүүлд ярихдаа “Ээж минь миний төрсөн өдрийг албан ёсны баримт бичиг дээр өөрчилсөн. Түүнээс болж миний насыг төөрөгдөлд оруулсан” гэв.
Лагерфельд 2008 онд 70 насныхаа ойг тэмдэглэсэн, гэвч дөрвөн жилийн дараа 79 насныхаа ойг тэмдэглэж байжээ.
“Би одоо 77 настай. 1935 оны есдүгээр сарын 10-нд төрсөн. Ээж минь төрсөн өдрийг минь өөрчилж орхисныг түүнийг нас барсны дараа мэдсэн. Тэр яагаад ингэснийг мэдэхгүй байна” хэмээн нэрт зохион бүтээгч өгүүлэв.
Карл Лагерфельд Хамбургад банкны чинээлэг ажилтан Отто Лагерфельдийн гэр бүлд төржээ. 1952 онд Парист шилжин суурьшжээ. 1974 онд Лагерфельд Karl Lagerfeld Impression брэндээ гаргажээ. 1983 онд тэрээр Chanel Загварын ордны захирал болсон байна.