Н.МӨНХЖИН

 

Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс Өмнөд Солонгосын Ерөн­хий­лөгч, хатагтай Пак Гын Хетэй гар барин мэнд­лэх­дээ нөгөө гараа өмднийхээ халаасанд хий­сэн байсан нь шүүмж­лэлийн бай болоход хүр­гээд байна. Энэхүү мэнд­чил­гээний дараагийн өдөр Өмнөд Солонгосын зарим хэвлэл дээрх уулзалтын зургийг тэргүүн нүүртээ нийлэхдээ Ерөнхийлөгчөө доромж байдалтай хараг­дуу­лахгүйн тулд Билл Гейт­сийн “нөгөө” гарыг нь тайран нийтэлжээ. Гэвч цөөнгүй хэвлэл Mic­ro­soft-ийг үндэслэгчийн Пак Гын Хетэй мэндчилж буй зургийг бүтнээр нь нийтлээд зогсохгүй өмд рүү шургуулаастай гарынх нь талаар нарийн дүгнэлт хийсэн аж.

“Билл Гейтс ингэж мэнд­­чилсэн нь соёлын ял­гаатай байдлын илрэл үү, үл хүндэтгэсэн хэрэг үү” хэмээн бичиж байна. Уламж­­лал, заншлыг ихэд хүн­дэтгэдэг Өмнөд Солон­гост жижиг, нарийн зүйлс хүртэл ихээхэн утга агуул­га­тай байдаг. Тэд ямар ч хөн­гөхөн доромжлолыг эмзэг хүлээж авдаг хү­мүүс. Өмнөд Солонгосын тө­рийн тэргүүний албан ёсны байгууллагууд дээрх “хэрэг явдал”-ын талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзаж байгаа ч нийг­мийн сүлжээ­гээр хүмүүс са­наа бодлоо ил тод илэр­хийлж байна. “Соёл уламж­лал нь ялгаа­тай бай­лаа ч хүнтэй зөв харилцах ёстой. Тө­рийн тэргүүнтэй гар барих­даа нөгөө гараа өмдөндөө шур­гуулаастай байна гэ­дэг байж боломгүй до­ромж­лол” гэсэн сэтгэгдэл давамгайлж байгаа аж. Зарим нь Microsoft-ийн эзэн рүү чиглэсэн шүүмж­лэл нь утгагүй, дэмий яриа хэмээн үзэж байна.

Б.Гейтс анх удаа тө­рийн тэргүүнтэй ийнхүү үл хүндэтгэсэн маягаар мэнд­­чилж буй нь энэ биш ажээ. Тэрээр 2008 онд Өмнөд Солонгосын Ерөн­хийлөгч Ли Мен Бактай уул­захдаа мөн л нэг гараа халаасандаа шургуулаас­тайгаар мэндчилж байв. Харин 2001 онд тэр үщийн ли­дер Ким Дэ Жунтай мэнд­лэхдээ хоёр гараа сун­гаж ихэд хүндэтгэлтэй ханд­сан аж. Билл Гейтс шинэ үеийн цөмийн реак­торыг зохион бүтээх төс­лийн хүрээнд Өмнөд Со­лон­гост хүрэлцэн ирээд бай­гаа юм. Түүний тэр­гүүл­­дэг TerraPower ком­пани энэ төслийг хариу­цаж байгаа билээ.