Москвагийн Бүх Оросын Ардын аж ахуйн ордны хоёрдугаар павильонд ЗХУ-ын музей нээгджээ. Зөвлөлтийн үед оросуудыг хүрээлж байсан эд зүйлсийг дурсаж, олон сая октябрьчууд, пионерууд, комсомолчууд, Коммунист намын гишүүдийг хүмүүжүүлсэн агуу орны үзэл суртлыг ярихыг хүссэн бүхэн энэ музейд зочилж болно. Зөвлөлтийн үеийн автомашин, автомат тоглоом, спортын цом, компьютер, телефон утас, фото аппарат, радио хүлээн авагч, спиртийн төрлийн ундаа, хоол хүнс, хүнсний талон, киноны зарлал, хувцас, гутал, тоглоом, ил захидал, одон медаль, тэмдэг, марк, бэлэг дурсгал зэргийг энэ музейд үзэж болно. Өөрөөр хэлбэл, гэгээн Зөвлөлт орныг санагдуулам музей үүд хаалгаа нээжээ.