Дуучин Майкл Жексоны хувийн эмч Конрад Мюррей поп хөгжмийн хааныг санаандгүйгээр алсан хэргээр дөрвөн жилийн ял эдэлж байгаа билээ. Тэрээр энэ ялыг давж заалдсан тухай хэвлэлүүд мэдээлэв. 2009 оны мөрдөн шалгалтаар Мюррей үйлч­лүүлэгч­дээ пропофол хэмээх өвчин намдаагч эмийг хэт их тун­гаар өгсөн нь үхэлд хүргэсэн гэсэн дүгнэлт гарсан билээ. Их Британид тоглолт хийхээр бэлтгэж байсан Майкл Жексон архаг нойргүйдэх өвчинд нэрвэгдээд байсан юм.

Мюррей “Дуучин М.Жексон эмчийн зөвлөгөө­гүйгээр дур мэдэж эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн” хэмээн мэдэгдэж байна.