Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 208-д хүрчээ. Өнгөрсөн бямба гаригт долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт Сычуаньд болсон юм. 184 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болоод байна. Байгалийн гамшгийн улмаас 11 мянга 826 хүн гэмтэж бэртлээ хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв.