Италийн парламент улс орны өнөөгийн Ерөнхийлөгч Жоржо Наполитаног дахин Ерөнхийлөгчөөр сонгожээ. Парламент улс орны Ерөнхий­лөгчийг сонгох гэж таван удаа оролдоод бүтэлгүйтсэний дараа Ж.Наполитано нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрчээ. 87 настай Наполитано парламентын гишүүдийн олонхийн саналыг авч чадсан байна.

Ийнхүү Жоржо Наполитано Италийн Ерөнхийлөгчөөр зургаа дахь удаагаа сонгогдоод байна. Тэрээр Италийн улс төрийг хямралаас гаргах үүрэг хүлээж байгаа аж. Зүүний төвийн лидер Пьерлуижи Берсани Италийн Ардчилсан намын лидерийн суудлаа орхино хэмээн мэдэгджээ. Түүний нам сонгуульд ялсан ч Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байгаа билээ.