Тайландын Үндэсний цагдаагийн газрын санхүүгийн албаны нягтлан бодогч, 44 настай Чансим Пхеттханом цагдаагийн тэтгэврийн сангаас 372 удаа мөнгө завшсан үйлдэлдээ шүүхээс 1860 жилийн ял сонслоо хэмээн Bangkok Post сонин мэдээлэв.
Ня-бо бүсгүй тэтгэврийн хөгшчүүдийн гарын үсгийг дуурайлган тэдний өмнөөс тэтгэврийг нь завшдаг байжээ. Шүүхээс түүний хулгайн үйлдэл бүрт таван жилийн ял оноосон байна. Чансим 1994-1998 онд нийт 395 мянган тайланд бат (14 мянган доллар)-ыг тэтгэврийн сангаас хулгайлсан ажээ.