“Өнөөдөр өрнөдийн орнууд Сири, Ливи болон бусад улс дахь хэт даврагчдад тусалж байна. Өрнөдийн орнууд Сири дахь “Аль-Кайда”-г дэмжсэнийхнээ горыг амсах болно. Тэд Афган дахь лалуудыг санхүүжүүлснийхээ лай ланчгийг эдэлсэн” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Тэрээр Сирийн тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан телевизэд ярилцлага өгөхдөө ийнхүү онцолсон байна.
Сирид үйл ажиллагаа явуулдаг “Аль-Нусрагийн фронт” бүлэг “Аль-Кайда”-гийн лидер Айман Завахирид үнэнч гэдгээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор тангарагласан аж. Сирид 2011 оны гуравдугаар сард иргэний дайн дэгдсэнээс хойш 60 мянган хүн амь насаа алдаад байна.