Дэлхий дээрх ядуурлын төвшин сүүлийн 30 жилд мэдэгдэхүйц буурлаа хэмээн Дэлхийн банкны илтгэлд онцолжээ. 1981 онд өдөрт 1.25 доллараас бага орлоготой иргэд дэлхийн хүн амын тал хувийг эзэлж байв. Тэгвэл 2010 онд энэ үзүүлэлт 21 хувиар багасчээ. Гэвч дэлхий дээр 1.2 тэрбум хүн ядуу зүдүү амьдарсаар байгааг Дэлхийн банкны тэргүүн Жим Ён Ким мэдэгдлээ. Түүний хэлж буйгаар, Дэлхийн банк 2030 он гэхэд хэт ядуурлыг устгах зорилт тавих ёстой аж. Сүүлийн хэдэн жилд гарсан ахиц дэвшил ядуурлыг ялах боломжтойг баталлаа хэмээн Oxfam буяны байгуулага мэдэгдэв.