Хойд Солонгосыг бат­лан хамгаалах Төрийн хороо Өмнөд Солонгос, АНУ-тай яриа хэлэлцээг сэргээх болзлын жагсаал­тыг гаргаж танилцууллаа. Тэдгээрийн дотор НҮБ-ын зүгээс авч буй хориг арга хэмжээг цуцлах, улс орны бүрэн эрхт байдалд заналхийлэхгүй байх, Пхеньянд дайсагнан ханд­саныхаа төлөө уучлал гуйх зэрэг орж байгаа аж.

“Өмнөд Солонгос, АНУ хоёр үнэхээр яриа хэлэлцээг хүсч байгаа бол Солонгосын хойгоос цө­мийн зэвсгийн бүх тех­ник хэрэгслээ татаж, НҮБ-ын шударга бус, зохиомол хориг арга хэмжээг цуцлах ёстой” хэмээн Пхеньяны мэдэг­дэлд онцолсон байна.