Түвдийн оюун санааны лидер, XIV Далай лам Тувагийн ард түмэн болон тус улсын лидер Кара-Оолд хандаж архидалттай тэмцэхийг уриалжээ. Далай ламын уриалгыг “Мансуурлаас ангид оюун ухаан” бүх дэлхийн лигийн тэргүүн Женишбек Назралиев гардуулж өгчээ.
“Архины хамаарлаас ангижрахыг хүсч буй тува иргэд үүнийгээ гүйцээх хүч, дэмжлэгийг олоосой гэж би залбирч байна. Архидалтын золиос болоогүй байгаа залуу хүмүүс үүнээс ангид байгаасай гэж хүсч байна” хэмээн Далай лам илгээлтдээ онцолжээ.