Эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй цорын ганц улс бол Саудын Араб билээ. Тус улсын хаан Абдалла ибн Абдель Азиз ас-Саудын үеэл, тэрбумтан, хунтайж Аль-Валид Бин Талал эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрнө хэмээн мэдэгдлээ.
“Эмэгтэйчүүдэд автомашин жолоодох эрх олгосноор дор хаяж гадаадын 500 мянган жолоочийг ажлаас чөлөөлнө. Энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд нааштайгаар нөлөөлнө” хэмээн хунтайж Бин Талал ярьжээ.