Оросын тэрбумтан Ро­ман Абрамовичийн найз бүсгүй Дарья Жуко­ва амаржиж охин төрүүл­лээ хэмээн “Но­вости” агент­лаг уламж­лав. “Ши­­нэ охинд Лея гэдэг нэр өгсөн. Эх, охины бие сайн бай­на. Дарья өнгөр­сөн долоо хоногт Нью-Йоркийн эм­нэлэгт амарж­­сан” хэ­мээн Р.Аб­ра­мовичийн дотны найз ярьжээ. Дарья Жу­кова 2009 онд орос тэрбум­танд Аарон Александр хэмээх хүү төрүүлж өгсөн юм. А.Аб­рамовичийн хувьд долоо дахь хүүхдээ өл­гийдөж авчээ. Тэрээр өм­нөх эх­нэр Иринагаас та­ван хүү­хэдтэй юм.