АНУ-д эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авсаар байгааг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Үндэс­ний төвийн судалгаа харуулав. Америк эмэгтэйчүүд эрчүүдээсээ 25 хувиар бага цалин авч байна. Африк, латинамерик гаралтай эмэгтэйчүүдийн цалин бүр их ялгаатай байгаа аж.

 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Үндэсний төв АНУ-д адил тэгш цалингийн хууль батлагдсаны 50 жилийн ойд зориулж дээрх судалгааг хийжээ. Нийгмийн бодлогод өөрчлөлт хийхийг тус төв Засгийн газарт хандан уриаллаа.