Gold Expo үзэсгэлэн Токиод нээгджээ. Үзэсгэлэнд тавьсан эд зүйлсийн нийт үнэлгээ 130 сая доллараар үнэлэгдэж байна. Бүх үзмэрийг цэвэр алтаар хийжээ.

Япон цайны өрөө, янз бүрийн гоёл чимэглэл, 120 кг-ийн цул алт хүртэл байна. Үзэсгэлэнд тавигдсан эд зүйлсийг худалдан авах боломжтой.

30 гр жинтэй лууг 10 мянга, цайны аягыг 75 мянга, алтан утсаар оёсон хуримын кимоног 500 мянган доллараар авч болно. Харин энэхүү 4.3 кг жинтэй алтан цэцгийг 1.7 сая доллараар үнэлжээ.