Н.МӨНХЖИН

Туркийн “Ulusal” телевиз Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзаж ярилцжээ.

-Ноён Ерөнхийлөгч, таныг алуулсан, эсвэл улс орноо орхин гарсан гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Та амьд, Сирид байгаа гэдэг баталгааг өгч чадах уу?

-Та намайг харж бай­гаа биз дээ. Би энд, газар нутаг дээрээ байна. Би газар доорх оромжид нууг­даагүй. Сирийн ард түм­ний хүсэл, зоригийг мо­хоох гэж л ийм цуу яриа тарааж байгаа юм. Би Оросын цэргийн хөлөг онгоцонд, эсвэл Иранд амьдраагүй. Би Сирид, үргэлж амьдарсаар ирсэн газар нутаг дээрээ л байна.

-Арабын нэгдлийн ор­нуу­дын сүүлчийн хурал­даан дээр танай орны суудлыг хасч сөрөг хүч­ний­хэнд өгчихлөө. Тэнд Сирийн хууль ёсны байд­лыг нээлттэй хэлэлцлээ. Таныг хууль бус хэмээн үзэж сөрөг хүчнийг хууль ёсны гэж үзэж байх шиг байна?

-Арабын нэгдэл өөрөө хууль ёсны биш гэдгийг хэлчихье. Арабын орнуу­дыг төлөөлдөг энэ бай­гууллага арабын ард түм­нийг төлөөлөхөө больчих­сон. Арабын ард түмний хүсэл сонирхлыг тусгал­гүй, холбирсон байр суурь баримталсаар хууль ёсны байдал нь байхгүй бол­чихсон. Тиймээс Арабын нэгдэл хэн нэгний хууль ёсны байдлыг үгүй хийж, нөгөө нэгд нь өгч байх чадваргүй болчихсон.

-Сирид сүүлийн хоёр жил зэвсэгт мөргөлдөөн өрнөж байна. АНУ, Франц, Турк болон Пер­сийн булангийн хэд хэдэн орон сөрөг хүчнийг дэм­жиж, таныг огцрох ёстой хэмээн мэдэгдэж байна. Та огцорч, эсвэл хэн нэ­гэнд эрх мэдлээ шилжүүлж өгөх тухай бодож байна уу?

-Гадаадын аль нэгэн улс орон миний эсрэг дуу­гарахад санаа зовоод байх юм алга. Би бол Сирийн ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Ерөнхий­лөгч хэзээ албандаа орж, хэзээ албаа орхихыг зөв­хөн сири хүмүүс л шийднэ. Түүнээс биш намайг огц­рохыг шаардаж байгаа гадаадын орнууд үүнийг шийдэхгүй. Эдгээр орнууд үнэхээр Сирид ардчилал бий бол­гохыг сонирхоод байна уу? Үнэхээр Сирийн ард түм­ний урсгаж буй цусанд санаа зовоод байна уу? Илэн далангүй байя. АНУ-аас эхэлье. Манай бүс нутагт Израиль улс хэрхэн гэмт хэрэг үйлдэж байгааг тэд дэмжсээр ирсэн. Америкууд Афга­нистан, Иракт олон мянган хүнийг алж, шархдуулж, шоронд хий­сэн. Франц, Их Бри­тани хоёр АНУ-аар дэм­жүүлж, халхалж Ливид олон хүнийг хөнөөсөн. Эдүгээ Туркийн Засгийн газар Сирид цус асгарахыг дэмжээд сууж байна. Эд­гээр улсууд Сирийн ард түмний хувь заяанд санаа зовж байна гэж бодож байна уу? Сирийн Ерөн­хийлөгчийн хувь заяаг өөр ямар ч улс орон шийдэх эрхгүй.

-Сирид болж буй мөр­гөлдөөнийг гаднаас дэм­жиж байгаа хэмээн та хэлж байна. Гэвч биднийг Дамаскт байхад дэлбэ­рэлт, буудалт сонсогдож л байна. Яагаад энэ бүхэн Сирид болж байна вэ?

-Терроризмд тусладаг улс орнуудын хүрээлэлд бид амьдарч байна. Мэ­дээж бүх улс орон санаа­тайгаар үүнийг хийгээгүй. Ирак байна. Террористууд Сирид нэвтрэхийг тэд эсэр­гүүцдэг ч тодорхой шалт­гааны улмаас тэд хилээ бүрэн хянаж чадах­гүй л байна. Сирид тер­рористуудыг илгээхийг дэмж­­дэг хүчин Ливанд байна. Эсэргүүцдэг нь ч байна. Турк бол эдгээр террористуудыг хаа­цайлж, Сири рүү илгээдэг. Мөн Иорданаар дамжин орж ирж байна. Хэдэн мян­гаа­раа орж ирсээр бай­­гаа эд­гээр террорис­тууд­тай бид тэмцсээр байх болно.