АНУ-ын Род-Айленд мужийн нийслэл Провиденс хот дахь “Супермений цамхаг” хэмээн алдаршсан барилга эдийн засгийн хямралын улмаас түрээслэх хүнгүй болж хоосрох дээрээ хүрээд байна. 1927 онд баригдсан Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барилгыг Bank of America тэр чигээр нь түрээсэлж байсан юм. Гэвч сүүлийн үед тус барилгын нийт талбайн дөнгөж 20 хувийг ашиглаж байсан энэ банк өөр барилга руу нүүн шилжихээр болжээ. Эмпайр-стейт-билдинг Род-Айленд барилгыг түрээслэх шинэ эзэд олдоогүй аж.
Род-Айленд муж ажилгүйдлээрээ АНУ-д дээгүүрт орж байна. Хоёрдугаар сард тус мужид ажилгүйдэл 9.4 хувь байв. “Супермений цамхаг”-ийг эзэмшигч High Rock Development компани уг барилгад их засвар хийж, 290 айлын орон сууц болгохоор төлөвлөсөн ч мөнгөгүйджээ.