Венесуэлийн нийслэл Каракас хотод сөрөг хүчний томоохон жагсаал боллоо. Сөрөг хүчнээс Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Энрике Каприлес “Улс эх орныг буруу замаар оруулсан Засгийн газраас даруй салах хэрэгтэй.
Өнөөгийн эрх баригчид авлига, үзэн ядалт, муу муухайд идэгджээ” хэмээн мэдэгдэв. Олон нийтийн судалгаагаар, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро өрсөлдөгчөө 10 хувиар давамгайлж байгаа аж. Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 14-нд болно.