Н.МӨНХЖИН

Хятадад H7N9 хэмээх шувууны ханиадны ви­русээр халдварласан хү­ний тоо 21-д хүрчээ. Өчиг­дөр Шанхай хот, Аньхой мужид гурван шинэ то­хиол­дол нэмж бүртгэгдсэн байна.

Аньхой мужид халдвар авсан 55 настай эрэгтэй амьд шу­вуу зардаг нэгэн байжээ. H7N9вирусын халдвар анх гуравдугаар сарын сүүлчээр тус улсад илэрч зургаан хүн амь насаа ал­даад байна.

Шанхай хот, хөрш Зян­су муж, Чэзянь, Ань­хой мужид шувууны ха­ниад­ны халд­вар илэрсэн байна. Одоогоор шувууны ха­ниад­ны шинэ вирус хү­нээс хүнд халд­варласан то­хиолдол ил­рээгүй байна.