Токио хотын нэгэн залуу хос тунгалаг шилэн ханатай байшинд амьдрахаар шийджээ. “Үзүүлэн” болох дуртай хосод зориулж нэгэн барилгын компани төсөл боловсруулж, 85 ам метр талбайтай шилэн орон сууц барьж өгчээ. Онцгой технологийн ачаар эхнэр, нөхөр хоёр гэрийнхээ хаана ч байсан хоорондоо ярилцаж болно. Тэд өдрөөр ард түмний нүдэн дээр ил, тунгалаг амьдардаг ч шөнөөр аварга ханан цонхнуудаа хөшгөөр хаадаг ажээ.