Мексикт аялан тоглолтоор явж байсан Кубын Үндэсний балетын долоон бүжигчин зугтжээ. Тэдний зургаа нь АНУ-д очсон бол, нэг нь Мексикт үлджээ. Сүүлийн жилүүдэд Кубын Үндэсний балетын нэртэй бүжигчид эх орноосоо зугтах нь хэвийн үзэгдэл болсон юм. Хоёр жилийн өмнө кинонд тоглож байсан Кубын хоёр балетчин зураг авалтын дараа АНУ руу зугтжээ. Хавьер Нуньес, Анайлин де ла Руа нар Нью-Йоркийн кино наадамд оролцох гэж явахдаа Майами дээр онгоц сэлгэн суух үеэр алга болсон нь долоо хоногийн дараа ил болж байсан юм.