Борис Березовскийн Орос руу буцаж очих зөвшөөрөл хүссэн захиаг Роман Абрамович Кремлийн тэргүүн В.Путинд дамжуулж өгчээ. Энэ тухай тэрбумтны ойрын эх сурвалж Forbes сэтгүүлд ярьсан байна. Хэд хоногийн өмнө Лондонд зуурдаар өөд болсон олигарх Березовский Путинд нэг, Абрамовичид нэг захидал бичсэн аж. Березовский Абрамовичид хандан хувийн хэрэгцээндээ нэг тэрбум рубль бэлнээр гаргаж өгөхийг хүссэн бололтой. Хөлбөмбөгийн “Челси” клубын эзэн энэ тухай тайлбар хийхээс татгалзжээ.