Аргентинд хүчтэй борооны улмаас үеэр бууж 54 хүн амиа алд­саны дараа Зас­гийн газраас нь гур­ван өдрийн га­­­шуудал зарлалаа.

Байгалийн гамшгийн улмаас Аргентины хоёр том хот Буэнос-Айрес, Ла-Плата ихээхэн хохирол амссан байна. Нийслэл хотод хоёрхон цагийн дотор нэг сарын хур тунадастай тэнцэхүйц хур бороо оржээ. Сүүлийн 100 жилд ийм гамшиг тохиож байгаагүй аж. 350 мянган хүн үерийн улмаас хохирол амсаад байна.