Ч.ЗОТОЛ

Хэнтий аймгийнхан Засаг дарга нараа гамшгаас хамгаалах сургалтад хамруулжээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргалаас тодрууллаа.

 

-Гамшгаас хамгаалах сургалтыг нэлээд өргөн хэмжээнд явуулсан гэсэн. Ямар бодлого баримтлав?

-Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу бүх сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт Гамшгаас хамгаалах удир­дах ажилтны сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Сумдын удирдлагад сургалт зохион байгуулах болсон шалтгаан нь 18 сумын 15 Засаг дарга нь шинээр томилогдсон. Мөн гамшигтай тэмцэх ажлыг зохион байгуулж удирдах хүмүүс бол тэд. Тийм бо­лохоор тэднийг гамшигтай тэмцэх арга хэмжээнд сургаж дадлагажуулах ажил нэн тэргүүний ажил.

-Сургалтаар ямар мэдээлэл өгөв?

 -Гамшгаас хамгаалах арга хэмжээг сум орон нутагт хэрхэн төлөвлөж байна, гарч болзошгүй гамшгийн аюулаас урьд­чилан сэргийлэх ажлыг сумууд хэрхэн төлөвлөж байгааг онол дадлагын хэлбэрээр  явууллаа. Онц­гой байд­лын ерөнхий газрын Сургалт сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа М.Сүхбаатараар ахлуул­сан ажлын хэсэг сургал­тыг удирдаж явуулсан. Мөн Дэлхийн зөн олон улсын байгууллагын мэр­гэжилтэн ард иргэдийн оролцоотойгоор гамшгийн аюулаас хэрхэн хамгаа­лах, хэрхэн багасгах талаар сургалт дадлагыг явууллаа.