Европын хамгийн өн­дөр настанд тооцог­дож байсан Италийн иргэн Мария Радаэлли 114 нас­ны­хаа бос­гон дээр өөд болов. Бүх насаа­раа хөл­бөм­бө­гийн “Интер” ба­гийн үнэнч фэн явсан Радаэлли 1899 оны дө­рөв­­дүгээр сарын 3-нд Лом­бар­ди мужид төр­жээ. Тэрээр хоёр хүүхэдтэй бө­гөөд нас барах хүртлээ охины­хоо гэр бүлийн хамтаар амь­дарч байв. Радаэл­ли эмээ эцсийн мөч хүртлээ хайр­тай багаа дэмжиж, ба­гийн­хаа билэгдэл болсон хар-хөх өнгийн буйдан дээр амьсгал хураажээ. “Интер” клуб үнэнч фэн эмээгийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. “Клубын Ерөнхийлөгч Массимо Мо­ратти бо­лон бусад ги­шүүд Мария Радаэллийг үр­гэлж санан дурсах бол­но. Түүний багтаа үнэнч сэтгэлд бид та­лар­хаж бай­на” хэмээн онцолсон байна.