Донорын таван эрхтэнтэй долоон жил амьдарч байгаа Катарын 26 настай эмэгтэй Фатим Ансари хүүхэд төрүүлжээ. Тэрээр ходоод, элэг, нойр булчирхай, нарийн болон бүдүүн гэдсээ солиулсан юм. Фатим гурав хоногийн өмнө Майами хотын Жексон эмнэлэгт амаржиж эрүүл саруул хүүхэд төрүүлжээ. Дотор эрхтэнүүдийнхээ бараг хагасыг нь солиулсан бүсгүй эрүүл хүүхэд төрүүлснийг гайхамшиг хэмээн эмч, мэргэжилтнүүд нэрлэж байна. Жирэмслэлтийн үед янз бүрийн хүндрэл гарч байсан ч тэрээр Алхаяль хэмээн нэрлэсэн охиноо есөн сар тээж төрүүлсэн юм. Алхаяль охин хэсэг хугацааны дараа дүүтэй болох нь гарцаагүй хэмээн аз жаргалтай эцэг эх нь ярилаа.