Өдөр бүр шив шинэхэн, эрүүл амьдралын амтыг мэдрүүлсэн, хайртай дотны хүмүүсээ дайлах орчин үеийн цэвэр технологи бүхий, эх орондоо өсгөж, үржүүлсэн тахианы аж ахуй-үйлдвэр тун удахгүй нээгдэх гэж байна.

Эх орны хөрсөнд ургасан хүнс, ногоо, экологийн цэвэр бүтээгдэхүүн энэ цагийнхны сонголт болоод буй өнөө үед импортын бус, шинэ, цэвэр технологийн дагуу эх орондоо өсгөн үржүүлж, бэлтгэн нийлүүлсэн тахианы мах хэрэглэгчдийн талархлыг хүлээх нь дамжиггүй. Эрүүл, шинэ, зөөлөн тахианы махны эрэлт хэрэгцээг хангах, дэлхийн шилдэг технологи бүхий энэхүү үйлдвэр Монголдоо анхдагч болж байгаа ба тун удахгүй тахианы мах, ангилсан, амталсан олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ монгол айл бүрт хүргэж эхлэх юм. “Ажигана МахИмпекс” компани анх удаа өөрсдийн бүтээгдэхүүн, брэндээ хэрэглэгчдээрээ нэрлүүлэхийг хүслээ. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесийн салбарт анх удаа ардчилсан, нээлттэй, олон түмнийхээ мэргэн ухаан, хүсэл мөрөөдлийг шингээсэн санал асуулгыг явуулж байна. Магадгүй таны бодож олсон өвөрмөц нэрээр зоогийн ширээн дээр тань ирэх үндэсний бүтээгдэхүүнийг нэрлэж болох юм. Тэгээд зогсохгүй таван сая төгрөгийн шагналыг өгнө гэж байна.
 
Нэрийн саналыг 9122-2222 утсаар болон facebook/mongoldoousguv хуудсаар, мөн явуулын самбараар дамжуулан авч байна. Санал асуулга эхэлсэнээс хойш 3000 гаруй санал иржээ. Дийлэнхийг нь эмэгтэйчүүд явуулж байгаа нь худалдан авах зах зээлийн зорилтот хэсгээрээ гэрийн эзэгтэй нарыг тодорхойлсон тус компанийн хамт олны хувьд баяртай зүйл болж байгаа гэнэ. “Ажигана МахИмпекс” компанийнхан санал өгсөн хүмүүсийг судалж үзжээ. Хамгийн залуу нь 72 дугаар цэцэрлэгт явдаг дөрөвхөн настай О.Анужин байгаа бол хамгийн ахмадаар нь Чингэлтэй дүүргийн иргэн 76 настай  З.Дарьзав хэмээх буурай шалгарчээ. Нэг хүн хэдэн ч санал өгөх боломжтой бөгөөд оролцогчид ихэвчлэн 3-4 нэрийг санал болгосон байна. Одоогийн байдлаар хамгийн содон нэрээр “Өвгөн шувуу” шалгарчээ. Харин хамгийн их ирж байгаа нь “Монгол тахиа” гэнэ.

Магадгүй та “Нарантуул”, Баянзүрх”, “Хархорин” зах, гуравдугаар хорооллын Мянган нэрийн барааны дэлгүүрээр аялахдаа “Ажигана МахИмпекс” компанийн явуулын тусгай самбар, мөн “Номин”, “Скай” зэрэг томоохон супермаркетууд болон УИД, “Оргил”, “Бөмбөгөр”  худалдааны төвөөр аялаж байгаа саналын хайрцагтай тааралдаж мэднэ.  Тэгвэл ухаанаа уралдуулахаас бүү татгалзаарай. Монголд өсгөсөн, эрүүл тахианы махыг өөрийнхөө өгсөн нэрээр нэрлүүлээд, дээрээс нь таван сая төгрөгтэй болох боломж танд байна. Уралдааны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болно. Нэг саналыг шалгаруулж таван сая төгрөгөөр шагнахаас гадна нийт 100 хүнд тусгай шагнал олгоно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна.  Эх орондоо өсгөж бойжуулсан, дэлхийн шилдэг технологи бүхий, өдөр бүр шив шинэхэн байх монгол тахианд нэр өгөх уралдаандаа идэвхтэй оролцоорой.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Энхтөр