АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн охин Каролин Кеннеди АНУ-аас Японд суух Элчин сайдаар томилогджээ. Ерөнхийлөгч Барак Обама ийм шийдвэр гаргасан байна.
Каролин Кеннеди 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Б.Обамаг дэмжиж байсан юм. Мөн тэрээр Нью-Йорк мужаас Сенатад сонгогдож байжээ. Каролин Кеннеди нь Жон болон Жаклин Кеннедийн амьд буй цорын ганц хүүхэд нь юм.