С.ЦЭРЭНДЭЖИД

Хөгжлийн бэрхшээл­тэй иргэд болон тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус бай­гууллагууд нэгдэн 1000 иргэний жагсаалыг өчиг­дөр зохион байгууллаа. Жагсаал Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Сүхбаа­тарын талбай хүртэл үр­гэлжлэв.  Хөгжлийн бэрх­шээлтэй иргэдээс гадна урлаг соёлынхон, холбог­дох төрийн болон төрийн бус байгууллагууд, хошин урлагийнхан энэ үеэр ирж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Уг жагсаалыг хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Оролцоог бо­дит болгоё” аяны нээл­тийн ажиллагаа болгон зохион байгуулсан аж. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  сайд  С.Эрдэнэ  “Аян хэ­рэгж­сэнээр хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суу­рийг бодит болгож, тэдэнд зөвхөн халамж өгөх бус, хөгжих, хөдөлмөр эрхлэх, энгийн иргэдтэй ижил төвшинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байсан юм.

Түүнчлэн аяны хү­рээнд хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн  талаар хэлэлцүүлэг, эрдэм шин­жилгээний онол, прак­ти­кын хурал, уулзалтуудыг зохион байгуулах юм.  Мөн их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх насны сурагчдыг хамарсан бү­тээлийн уралдааныг зар­ла­хаар төлөвлөжээ.