Хэвлэл, мэдээллийн салбарт www.morningnews.mn сайт албан ёсоор нээгдэж, өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байна.
Өглөө бүр тантай хамт байж, шинэ соргог мэдээ, мэдээлэлийг цаг алдалгүй түргэн шуурхай, төгс байдлаар хүргэх зорилго бүхий "Шинэ өглөө - шинэ мэдээлэл" гэсэн уриатай цахим мэдээллийн www.morningnews.mn сайт Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойтой давхцан цахим ертөнцөд өөрийн өнгө төрхөө илэрхийлэн гарч ирлээ.
Өрсөлдөөн дундаас үр дүн гардаг. Өрсөлдөөн дундаас өнгө, дүр төрх тодордог. Мэдээллийн хурд, шинэ сэтгэлгээ, эрч хүч, ур чадвар, ухааны цар хүрээ гэдэг өрсөлдөөний үр дүнд л бий болдог. Тиймээс өдрөөс өдөрт өргөжин тэлж буй цахим мэдээллийн ертөнцөд www.morningnews.mn сайт эрч хүчтэй өрсөлдөгч байх болно гэдэгтээ итгэлтэй байна.
Та интернэтийн ямар ч системээс www.morningnews.mn гэсэн хаягаар хайгаад үзээрэй. Бид өнгөний төгс хослол хэмээгдэх хар, цагаан өнгөөр сайтынхаа дүр төрхийг тодорхойлсон. Энэ нь, өнөөгийн нийгэм дэх хүмүний амьдралын алдаа оноо, хар цагааныг үнэлж цэгнэх, ялгаж салгахад өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах гэсэн илэрхийлэл юм.
Уншигч, сонсогч, үзэгч та бүхэн өөрсдийн хүссэн мэдээллийг ямар хурдтайгаар хүлээн авч байгаагаар бидний ажлын үр дүн харагдах болно. Бид иргэдийнхээ дуу хоолой болж, та бүхэндээ тэнцвэртэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх үүргийг амжилттай гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Мөн “Фэйсбүүк”, “Твиттер”-ийн Монголын хэрэглэгчдийн нээлттэй индэр байх болно. Цахим ертөнц дэх хэрэглэгч та бүхэн өөрсдийн үзэл бодол, шинэ содон санаа оноогоо бидэнд цаг алдалгүй илгээх боломжтой юм. Үүний тулд http://www.facebook.com/morningnews.mn, https://twitter.com/morningnewsmn хуудсуудад хандаж идэвхжүүлэн найз нь болоорой.
www.morningnews.mn сайтын бас нэгэн онцлог нь сэтгүүл зүйн эрэн сурвалжлах төрлөөр бичсэн нийтлэл болон мэдээ мэдээллүүдийг папараци, видео бичлэгтэй нь хүлээн авах боломжтой юм.
Манай сайтын хамт олон энэ өдрөөс эхлэн эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлын халуун цэгээс мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.
Бидэнтэй холбогдох
Утас: 88284959. 88288011
И-мэйл: tuguldur_999@yahoo.com
Олон нийтийн сүлжээ:
http://www.facebook.com/morningnews.mn
https://twitter.com/morningnewsmn