“Барселона” багийн довтлогч Лионель Месси Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 29 дүгээр тойрогт “Сельта”-гийн хаалганд бөмбөг оруулснаар шинэ амжилт тогтоожээ. Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 19 тоглолт дараалан гоол оруулсан анхны тоглогч болов. Түүнчлэн тэрээр нэг улиралд тэмцээнд оролцож байгаа бүх багийн хаалганд бөмбөг оруулжээ. 29 тойргийн дараа Лионель Месси 43 гоол оруулаад байна. Харин Криштиану Роналду 28 бөмбөг оруулаад буй юм.