Их Британийн хатан хаан II Элизабет хэмнэлт гаргахын тулд хотын захын өргөө-Виндзорын шилтгээ­нийг түлээгээр халаах зарлиг гаргалаа. Эдүгээ шилтгээ­нийг мазутаар халаадаг аж. “Виндзорын шилтгээнийг цааш­даа хатан хааны эдэлбэр газраас түүсэн гишүү, мөч­рөөр халаах болно” хэмээн “ВВС” мэдээлэв. Хатан хаан ма­зут худалдаж авахаас бүрэн татгалзаж байгаа аж. Харин тэ­рээр түлээнд мөнгө төлөхгүй. Хатан хааны ойгоос хуурай тү­лээ, мөчир түүх үүргийг ой хамгаалагчид хүлээж байгаа юм.

Хотын захад орших Виндзорын шилтгээнд Британийн хатан хаан хавар, намрыг өнгөрүүлдэг. Шилтгээн 3.1 га ой модоор хүрээлэгдсэн байдаг ажээ.