Facebook нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг улс төрийн хөдөлгөөн байгуулах бодолтой байгаагаа зарлалаа. Тус хөдөлгөөн нь судалгаа шинжилгээ, боловсролын асуудлыг хөндөх бөгөөд юуны түрүүнд Америкийн иргэншилтэй болох асуудлыг хөнгөвчлөх цагаачлалын шинэчлэлд хамаг анхаарлаа төвлөрүүлэх аж. М.Цукерберг энэ зорилгодоо 50 сая доллар цуглуулахаар төлөвлөжээ.

Түүний улс төрийн хөдөлгөөнд LinkedIn Corp интернэт компанийг үндэслэгч Рейд Хоффман, Жо Грин болон улс төрийн шинжээчид нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.