11.30 цагаас
Барилгын салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох агентлагынхан мэдээлэл хийнэ.
12.30 цагаас
Зүй бусаар галд түлэгдсэн “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Бааварын эрхийг хамгаалахаар Дүрс, дуу бүтээгчдийн үндэсний холбооныхон сэтгүүлчдэд хандлаа. Тус холбооны удирдах зөвлөлийнхөн бүрэлдэхүүнээрээ ирэх аж.
Тухайлбал, Гавъяат жүжигчин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий, “Сүнс” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүх, Люмино хамтлагийн ахлагч Баажий, “Дижитал” хамтлагийнхан хэвлэлийн бага хуралд оролцож мэргэжил нэгт анддаа сэтгэлийн дэм өгч, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр болжээ.