Колумбийн хойд нутагт бухнуудыг талбайд гарган хөөцөлдөн нааддаг уламжлалт Корралеха баяр болжээ.

Харамсалтай нь энэ баярын үеэр буханд мөр­гүүл­сэн хоёр хүн амиа ал­даж, 44 хүн гэмтэж бэрт­сэн байна. Бух 46 настай эрийн зүрх рүү нь эврээ “дүр­жээ”. Бас нэг эр бу­ханд мөргүүлж, гиш­гүүлс­ний улмаас эмнэлэгт очоод амьсгал хураасан байна. Бухтай наадах баяр Колумбид 1819 оноос хойш уламжлал болсон юм. 2012 онд нийслэл Бо­го­та хотын дарга хотын га­зар нутаг дээр бухтай наа­дахыг хориглосон ажээ.