Н.МӨНХЖИН

2008 онд Ерөнхийлөг­чийн сэнтийг орхисон бага Жорж Буш эдүгээ амьдарч буй АНУ-ын экс лидерүү­дээс хамгийн үнэтэй, зар­дал өндөртэй Ерөнхийлөг­чөөр тодроод байна. 2012 онд түүнд улсаас 1.3 сая доллар зарцуулсан хэмээн The Inquisitr мэдээлэв. Нийт­­дээ экс Ерөнхийлөгч Ж.Бу­шийн тохь тух болон бусад хэрэгцээнд 3.7 сая доллар зарцуулаад байгаа юм.

Хүү Жорж Бушийн жи­лийн тэтгэвэр 200 мян­ган доллар. Түүний албан өргөөний түрээсэнд ул­саас 400 мянган доллар төлдөг. Утасны төлбөрт нь 85 мянга, томилолтод нь 60 мянган доллар зар­цуулж байна. Хоёрдугаар байрт Билл Клинтон ор­жээ. Түүний зардалд ул­сын төсвөөс жилд нэг сая орчим доллар гаргаж бай­на. Зардлын гол хэсэг буюу 442 мянган доллар түүний Нью-Йорк дахь албан өргөөний түрээсэнд явдаг аж. Том Жорж Буш “үнэ цэнэ”-ээрээ гуравт орлоо. Түүний зардал 850 мянган долларт эргэлдэж байна. 1981 онд Ерөнхий­лөг­чийн суудлаас буусан Жимми Картер 500 мян­ган долларын зардлаар “сүүл мушгижээ”.

Экс төрийн тэргүү­нүүдийг байнга дагалдаж явдаг бие хамгаалагчдын зардал энд ороогүй. Ерөн­хийлөгч нарын аюулгүй байдлын зардлыг чанд нуу­­­цалдаг ажээ. АНУ-д Ерөнхийлөгч нараас гадна тэдний бэлэвсэн эхнэрүүд улсаас тэтгэмж авдаг. Тэдэнд жилд 20 мянган дол­лар өгдөг байна. Гэвч Ерөн­­хийлөгч Рональд Рей­ганы эхнэр Нэнси Рей­ган энэ мөнгөнөөс тат­галзаж байжээ.

Экс Ерөнхийлөгч на­рын жил тутмын зардлыг 200 мянган доллараас хэт­рүү­лэхгүй байх хуулийн төсөл өнгөрсөн онд Сена­таар хэлэлцэгдсэн ч дэмж­лэг авч чадаагүй юм. Өнөө­гийн Ерөнхийлөгч Барак Обама саяхан төс­вийн зардлыг албадан буу­руулах зарлигт гарын үсэг зурсан билээ. Зардлыг ба­гас­гах төлөвлөгөөг аль 2011 онд Ерөнхийлөгч бо­лон Конгресс санхүүгийн дампуурлаас сэргийлэх хэлэлцээг хийж байхдаа боловсруулсан билээ. Б.Обамагийн засаг захир­гаа ойрын арван жилд тө­рийн зардлыг 1.2 их наяд доллараар бууруулахаар төлөвлөжээ. Энэ онд гэхэд л зардлыг 85 тэрбум дол­лараар буруулахаар ажил­лаж байна.