Б.УРАН

Бид өмнө нь БНСУ-ын Дэгү хотод байрлах, Солонгосын шилдэг сургуулиудын нэг Дэгү их сур­гуулийн талаар хүргэж байсан. Янз бүрийн зуучлалын хөлсгүйгээр  оюутнуудыг сургадагаараа  бусад гадаадын сургуулиудаас онц­логтой гэж тус сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн  газрын захирал Н. Ганбаатар ярьж байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Дэгү их сургуулийн Чингис зочид буудалд сургуулиа танилцуулах өдөрлөгт оролцлоо.  Бид энэ талаар тус сургуулийн   төлөөлөгчөөс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Би Дэгү их сургуулийн гадаад харилцааны ажилтан, гадаад харилцааны хэлтсийн дарга Янь Жүн Хү байна.

- Өнгөрсөн амралтын өдрүүдэд танай сургуу­лийнхан Боловсролын яармагт оролцсон. Амжилттай болсон уу?

-Монгол оюутнууд Солонгос орны талаар болон Солонгос хэл сурах их сонирхолтой байдаг учраас бид  Дэгү их сургуулиа танилцуулан сурталчилахын тулд Монголд ирж ажилласан юм.

-Танай сур­гуулийг со­нирхсон хүн олон байсан. Хичнээн оюутан танай сургуульд элсэхээр болов?

-Мэдээж “Чингис” зочид буудалд болсон  олон улсын үзэсгэлэн яармаг дээр маш олон оюутан ирсэн. Дэгү их сургуульд суралцахыг хүсч  өөрсдийнхөө утсыг үлдээ­гээд эргэж холбог­доно гэсэн нийт 200 гаруй оюутан өргөдлөө өгсөн.

-Сургуулийнхаа онц­логийн талаар яриач, оюут­­нуудад үзүүлэх хөн­гө­лөлтүүд юу байдаг вэ?

-Манай Дэгү их сургууль нь БНСУ-ын хэм­жээнд нийгмийн ха­ламж болон тусгай боловс­рол оюутны дизайнаараа хамгийн том сургууль. Мэ­­­дээж шилдэг оюут­нуу­дад 100 хувийн тэтгэлэг болон олон янзын тэт­гэлгүүдийг олгож байдаг.

-Солонгост байгаа бусад сургуулиудаасаа давуу тал нь юу вэ?

-Манай Дэгү их сур­гууль нь Солонгос улсын хэмжээнд нийгмийн ха­ламжийн  тусгай боловсрол олгодогоороо нэгт ордог их сургууль  юм. Мөн манай сургууль нь БНСУ-д байдаг 314 их сургуулиас эхний 14-т ордог. Солонгостоо хамгийн том оюутны хотхонтой сур­гууль. Тус улсын Боловс­ролын яамнаас солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах 14 сургууль байдгийн нэг нь манай сургууль юм.

-Солонгост сургуулиуд нь нийгмийн халамжийн чиглэлээр маш сайн сис­темтэй сургадаг гэсэн, танай сургуулийн хувьд энэ чиглэлээр яаж сур­гадаг вэ?

-Манай Дэгү их сургууль нь нийгмийн ха­лам­жаар сургадаг Со­лонгос улсын бүх сургуу­лиудаас төгсөгчид нь 100 хувь ажлын байртай болж  чаддагаараа онцлогтой. Ер нь Дэгү гэлтгүй Пусан юм уу орон нутагт нийгмийн халамжийн маш том төвүүд байдаг. Тэнд манай төгсөгчид яг албан ёсны ажилтнууд  болж очдог .

-Танай сургуульд Монголоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах боломжтой гэсэн?

-Ерөнхийдөө  БНСУ-ын хэмжээнд нийт 300 гаруй хөгжлийн бэрх­шээлтэй иргэд суралцдаг. Мэдээж монгол оюутны хувьд ч гэсэн сурах бо­ломжтой. Одоогоор ха­рааны бэрхшээлтэй нэг монгол оюутан суралцаж байна.

-Суралцангаа ажиллах боломжтой юу?

-Манай  Засгийн газраас тогтоосны дагуу гадаад оюутан долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Тэрний дагуу ажил эрхлэх  боломжтой. Мөн Дэгү их сургууль нь Дизайны салбараар Со­лонгостоо алдартай бо­лохоор сая үзэсгэлэн яармаг дээр очсон хүүх-дүүдийн ихэнх нь манай энэ салбар, мөн нийгмийн халамжийн чиглэлийг  маш их сонирхож байсан.

-Солонгостоо байгаа сургуулиудаас танай сургуулийн онцлох гурван зүйлийг нэрлэе гэвэл ?

-Түрүүнд хэлсэнчлэн БНСУ-ын хэмжээнд олон их сургуулиудаас хамгийн том оюутны хотхонтой, хоёрдугаарт  хөгжлийн бэрх­шээлтэй хүүхдүүд тусгай салбарт нийгмийн халам­жаар сурах боломжтой. Гурав дахь онцлог нь  манай Дэгү их сургуулийн уриа “Аз жаргалтай оюутны хот­хон” гэсэн уриатай байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр оюутан өөрөө л сурч чадах юм бол бүх юм  нээлттэй байж байдаг.