Арабын ертөнцийн хэв­лэл мэдээллийн хэ­рэгс­лүүд Сирийн Ерөн­хийлөгч Башар Асад бус­дад хө­нөөгд­сөн хэмээн мэ­­дээлж, энэ нь өр­нөдийн хэв­­лэлээр цацагдаад бай­на. Гэвч албан ёсны но­тол­гоо байхгүй бай­гаа юм. “New York Daily News”-ийн мэдээлж буй­гаар, Си­рийн лидерийг өн­гөрсөн бямба гаригт Мехди Якоби гэгч иран бие хамгаалагч нь буудан хөнөөжээ. Башар Асадын цогцсыг Дамас­кийн эмнэлэгт хүргэж, Сирийн зэвсэгт хүчнийхэн эргэн тойрныг нь хамгаалалтад аваад байгаа бололтой.

Гэвч Сирийн Москва дахь Элчин сайд дээрх мэдээллийг няцааж “Манай Ерөнхийлөгч эрүүл саруул, ажлаа хийж байгаа. Тэр үхсэн гэдэг нь худал” хэмээн “Новости” агентлагт ярьжээ. Сирийн армийнхан ч Асадын үхлийн талаарх мэдээллийг няцааж байна. “Энэ худлаа. Израилийн хэвлэлүүд эхлээд энэ цуу яриаг тараасан. Үүнээс гадна Асадад иран бие хамгаалагч байхгүй” хэмээн Сирийн армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.