
М.ГАН
УИХ-ын 74 гишүүнээс 26 нь гадаадад явж байгаа тухай Чуулган, байнгын хороодын хуралдаан зохион байгуулах албанаас гаргадаг ирцийн мэдээнд бүртгэгджээ. Энэ бол өчигдрийн ирцийн мэдээ юм байна. УИХ-ын дарга З.Энхболд ангийн дөрвөн нөхрийн хамт АНУ болон Канадад албан ёсны айлчлал хийж байгаа. Мөн Эквадор, Индонез, Швейцарь, Энэтхэг, Турк, Хятад, Солонгос зэрэг улсад зарим гишүүн албан ажлаар, зарим нь чөлөө авч хувийн ажлаар явцгаасан байна. Харин зургаан гишүүн хөдөө ажиллаж байгаа юм. Үүнд, УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Цолмон, Ж.Эрдэнэбат, Б.Гарамгайбаатар нар орон нутагт томилолтоор явжээ. Харин О.Баасанхүү гишүүн Солонгост эмчлүүлж байгаа гэнэ. Мөн МАН-ын голдуу гишүүд чөлөөгөөр гадаад явсан байна. УИХ-ын гишүүдийн хэн нь хаана явааг хүснэгтээс харна уу.
УИХ-ын гишүүдийн 2013 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээ 09.30 цагийн байдлаар
