Француудын дөнгөж 31 хувь нь Ерөнхийлөгч Франсуа Олландын ажлыг нааштайгаар дүгнэж байгааг судалгааны дүн харуулав. Хоёрдугаар сард энэ үзүүлэлт 37 хувьтай байжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь Олландын ажил үйлсэд сэтгэл дундуур байна. Ф.Олландын Засгийн газар арван сар ажиллаад ийм дүн авсан нь Францын түүхэнд гарч байгаагүй муу үзүүлэлт ажээ.

Шинэ эрх баригчид жилд нэг сая еврогоос дээш орлоготой иргэдээс 70 хувийн татвар авах шийдвэр гаргасан нь судалгааны дүнд ийнхүү нөлөөлсөн бололтой.