Британийн нэгэн иргэн 2007 онд гурван доллараар жижигхэн, зааны ясаар бүрсэн шавар аягыг худалдаж авчээ. Тэрээр энэ аягаа зочны өрөөндөө шилэн хоргонд хадгалдаг байсан аж. Мань эр байшингаа худалдахдаа эл аягаа үлдээгээд явсан аж. Байшингийн шинэ эзэд уг аяга ямар учиртай, хаанахын эд вэ гэдгийг мэдэхийн тулд шинжээч, мэргэжилтнүүдийг авчирч үзүүлсэн байна. Гэтэл энэ нь Хятадын Сун улсын (960-1279 он) үеийн ховор бүтээл болох нь тогтоогдсон аж. Sotheby’s дуудлага худалдааны мэргэжилтнүүд энэ аягыг 200-300 мянган доллараар үнэлж дуудлага худалдаанд оруулахад Лондоны эртний эдлэл цуглуулагч Жузеппе Эшенази хэмээх эр хоёр сая доллараар үнэ цохин өөрийн болгожээ.